ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг Олон улсын цэргийн наадмын хаалтын ажиллагаанд оролцов

Отгоо
2021 оны 9-р сарын 13 -нд

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн урилгаар 2021 оны 09 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд 

Хаалтын ажиллагааны үеэр дэслэгч генерал Д.Ганзориг ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, ЗХЖШ-ын дарга армийн генерал В.В.Герасимовтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны 2021 төлөвлөгөөний дагуу ойрын үед зохион байгуулах зарим арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн дэслэгч генерал Д.Ганзориг Олон улсын цэргийн наадмын “Танкийн биатлон” тэмцээнд тэргүүн байранд орсон ОХУ-ын Зэвсэгт хүчний багийн ОХУ-ын гуравдугаар экипажийн бүрэлдэхүүнд оролцсон ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн цэргийн алба хаагчдыг гэр бүлийн хамтаар Монгол Улсад тааламжтай үедээ ирж, амрахыг албан ёсоор урив.

Арга хэмжээний үеэр дэслэгч генерал Д.Ганзориг “Танкийн биатлон” тэмцээнд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзаж, олон орны Зэвсэгт хүчний баг, бие бүрэлдэхүүн дундаас авхаалж, самбаатай байж, мэргэжлийн ур чадвар гарган хагас финалд шалгарсан явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж, талархал илэрхийлэв. Тэрбээр алба хаагчидтай уулзах үеэр, Олон улсын цэргийн наадамд оролцох нь туршлага хуримтлуулах, сурсан мэдсэнээ цаашид өдөр тутмын ажил албандаа хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэж, өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ Монголдоо бусад цэргийн алба хаагчидтайгаа хуваалцахыг сануулсан юм.

Мөн албан томилолтын үеэр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа есдүгээр сарын 7-ны өдөр дэслэгч генерал Д.Ганзоригийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Дэслэгч генерал Д.Ганзориг Элчин сайдын яамны хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдэл бичин үлдээж, халуун дотноор хүлээн авсан хамт олонд талархал илэрхийлэв.

Батлан хамгаалах яам 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна