Боксын залуучуудын ДАШТ-д Монголын 10 тамирчин оролцож байна

Б.Энхчулуун
2022 оны 11-р сарын 18 -нд

Боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд Испани улсын Ла Нусиад эхэлсэн. 73 орны 600 гаруй тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ баг оролцож байна.

Шигшээ багаас эрэгтэй 5, эмэгтэй 5 нийт 10 тамирчин оролцож байна. Тодруулбал

Эрэгтэй

  • -60 кг Д.Пүрэвдорж
  • -86 кг Н.Отгонболд
  • -48 кг О.Түвшинзаяа
  • -51 кг О.Энхсайхан
  • -67 кг Ц.Мөнхтулга

Эмэгтэй

  • -75 кг З.Азымбай
  • -48 кг Б.Саруул
  • -66 кг Б.Намуундарь
  • -52 кг М.Цэндоо
  • -50 кг С.Биндэрья нар тус бүрийн жиндээ өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй -48 кг жинд О.Түвшинзаяа эхний шатанд Тринидад Тобаго улсын тамирчин Жоку Аль-Жалил Ортегаг цаг дуусахаас өмнө ялж шигшээ 16-д шалгарсан.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй -52 кг жинд М.Цэндоо Узбекистаны тамирчин Нематова Шахинаг эхний үе дуусахаас өмнө ялж шигшээ 16-д шалгарсан.

Эрэгтэй -86 кг жинд Н.Отгонболд Узбекистаны тамирчинд 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгав.

Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй -51 кг О.Энхсайхан Казахстаны тамирчинд 3-2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна