Монгол, Турк улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өсжээ

ALs
6-р сарын 21 -нд

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хүрээнд “Монгол, Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2024.06.20/ боллоо.

Хурлын нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, уг хурал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцолж үг хэлэв.

Түүнчлэн хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт тэлж буйг дурдаад, харилцааны түвшнийг ахиулах, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг зорьж буйг мэдэгдсэн юм.


Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бөгөөд иргэний агаарын тээврийн компаниудын шууд нислэг тогтмолжиж, нислэгийн тоо нэмэгдсэн нь иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд түлхэц болж байна.

Эрдэм шинжилгээний хуралд холбогдох салбарын яам, судалгааны хүрээлэнгүүд болон бусад байгууллагын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид оролцож Монгол, Туркийн харилцааны түүх, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл боловсролын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийжээ.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна