Шинзо Абэ агсны гэргий Аки Абэ УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа

ALs
10 цагийн өмнө

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2025.05.23/ хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Чуулганы үйл ажиллагаатай Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ агсны гэргий Аки Абэ эмэгтэйчүүдийн чиглэлийн ТББ-ын төлөөлөгчдийн хамт танилцаж байгааг чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа зарлаж, баяр хүргэв. 

Аки Абэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилго бүхий “Бид эмэгтэйчүүд” чуулганы хүндэт зочноор уригдан оролцож буй юм байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна