2024 оны эцсийн байдлаар 2273 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр оношлогдсоны 51.5% нь уушги тоосжих өвчин буюу ажлын байрны тоосжилтод өртсөний улмаас өвчилсөн иргэд байна. Мөн эдгээр иргэдийн 82% нь эрэгтэй ажилчид байгаа нь аж үйлдвэрлэл, уул уурхай зэрэг тоос үүсгэх эрсдэлтэй орчинд ажиллагсад илүүтэй өртөж буйг илтгэж байна.
Иймд тоосны өртөлтөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт мөрдөгдөж эхэлсэн билээ.
Та бүхэнд тоосны ангилал, тоосны улмаас үүсдэг өвчин эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.
Уушги тоосжих өвчнөөс урьдчилан сэргийлье!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна