Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн бүсээ “Чингис хаан” музейд бэлэглэжээ

ALs
2 цагийн өмнө

Чингис хаан Үндэсний музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-ын үзмэрүүдээ шинэчлэн баяжуулж дэглэснээ 8-р сарын 1-ний өдөр нээж, иргэдэд үйлчилж эхэллээ. Энэхүү танхимаар үйлчлүүлэгчдэд хүн төрөлхтний түүхэнд Монголын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр, Монголчуудын цэрэг дайны урлаг, Юань улсын Их хаан Хубилайн усан флот, Монголын их амар амгалан (pax mongolica), дэлхийд данслагдсан Монгол өв, Орхоны хөндийн нүүдэлчдийн түүх, Их эзэн Чингис хааны зарлигаар 1220 онд дэлхийн нийслэл Хархорум хот байгуулагдсан түүх, дэлхийн бурхан шашин, бичиг үсгийн соёлд Монголчуудын оруулсан хувь нэмэр, Өндөр гэгээн Занабазарын амьдрал уран бүтээл, дэлхийн түгээмэл үнэ цэнт Монгол өв соёлын талаарх түүхийг хамгийн ойроос дэлгэрэнгүй танин мэдэх боломжийг олгож байна.

  • Мөн Монголын бурхан шашны холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүдийн жагсаалтад багтдаг Ногоон Дара Эх, Улаан сахиусны баг, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт үзмэрүүд дээжис, Японы Цүшима, Ики, Такашима арлуудын эрэг орчмоос Хубилай хааны усан флот зэрэг олон шинэ үзмэр нэмэгджээ.
  • Монгол бахархлын танхимд Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд цуурайтуулан Монгол хүний оюун ухаан, бие сэтгэлийн хүч, тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулан дээд амжилт тогтоож “Геннисийн ном”-нд орсон мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал /Сүмо бөхийн бүс/

  • Мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах ой тогтоолтын тэмцээнээс хоёр төрлөөр шалгарч Геннист бүртгэгдсэн төрсөн эгч дүү хоёр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр /цагт багц хөзөр цээжлэх/, Н.Энхшүр /30 минутад 2-тын тоолол цээжлэх/ нар насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын цом, бүх насны ангиллын Дэлхийн аваргын цомоо Чингис хаан Үндэсний музейд бэлэглэснийг дэглэж байршуулжээ. 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна