Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Хөвсгөл нуур”-анд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, 51°15'36.0"N 100°22'48.0"E/ 04.30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнтудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Тус мэдээллийг 19:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн аж. Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн учирсан хохиролгүй тухай мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна