Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2025 оны төсөвт хийх хэмнэлтийн тодотголыг УИХ-д танилцууллаа.Ерөнхий сайд, Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс хэмнэлтийн тодотгол-д бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталлаа. Үүний зэрэгцээ нэгэнт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлж, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг царцаахаар тооцлоо. Үүнд:
Ингэснээр төсвийн зардал нэг их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд Засгийн газар 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдөр “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоол гаргасан.
Энэ тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт хоёр их наяд 44.2 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурна гэж танилцуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна