Б.Гончигсүрэн ХОШОЙ АВАРГА боллоо

ALs
Даваа, 09:55 минут

ОУХМ Батхуягийн Гончигсүрэн эх орондоо зохиогдсон Их дуулга тэмцээний хошой аварга болж байна. Тэрбээр өмнөх тэмцээний -100 кг-д аваргалсан бол энэ удаа хамгийн хүнд жинд итгэл төгс түрүүлэв. Тэмцээнийг хаасан финалын барилдаанд Гончигоо IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх Артём Золотухиныг бүх талаараа илүүрхсээр хөмрөх мэхээрээ юүко үнэлгээ авч ялсан юм.

Түүний хувьд Монголын багийн гурав дахь алт, 11 дэх медалийн эзэн болж байна.  Эх орныхоо дэвжээнд урамтай сайхан барилдаж түрүүлсэн Б.Гончигсүрэндээ халуун баяр хүргэе!

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна