24 мега төслийн нэг “Улаанбаатар трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
“Улаанбаатар трам” төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх юм.
Төслийн хүрээнд нийслэлд хоёр чиглэлд хөнгөн галт тэрэгний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд
Хотын хөнгөн төмөр замын тээврийн төрөлд хамаарах энэхүү төслийн эхний шугам нь нийт 11 км урттай хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугамтай байна.
“Улаанбаатар Трам” төсөл нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм.
Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр авто замын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна