Засгийн газар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ

ALs
Өчигдөр, 09:14 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлууд,

  • Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай ЗГ-ын тогтоолын төслүүд
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон   ДЦС3-ын сэргээн босголтын ажлын явцтай танилцах
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар
  • Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төсөл
  • Монгол-Хятадын Экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах болон бусад асуудлыг хэлэлцүүлэхээр байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна