“Жапан таун”-ы баруун урд талын буцаж эргэх эргэлт хүртэлх замыг шинэчиллээ

ALs
Даваа, 11:01 минут

Их Монгол Улсын гудамжнаас “Жапан таун” хотхоны баруун урд талын буцаж эргэх эргэлт хүртэлх замын хойд хэсгийг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Тэмдэг, тэмдэглэгээг шөнө хөдөлгөөн сийрэг үеэр хийж дуусгана. 

Ингэснээр нийслэлийн төсвөөр хийж буй энэ жилийн зам засвар, шинэчлэлийн 42 ажил бүрэн дуусаж байна. Ирэх жилээс олон түвшний уулзвар болон хурдны замын ажлаа эхлүүлнэ гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр цахим хуудаснаа мэдээлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна