Усархаг аадар бороо 10 хоног үргэлжилнэ

ALs
Мягмар, 10:52 минут

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Усархаг аадар бороо 10 хоног үргэлжлэх тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

/07.28-08.06/ хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

-28-нд Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар

-29-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар

-30-нд Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр

-31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар

-01-нд Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр

-02-нд Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар

-03-нд Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

-04-нд Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр

-05-нд Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр

-06-нд Нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна