Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ярилцжээ

ALs
2025 оны 7-р сарын 29 -нд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд хоёр улсын “стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд Монголын Засгийн газар өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэж, Энэтхэгийг “оюун санааны хөрш”, бүс нутгийн чухал түнш гэж үздэгээ илэрхийлэв.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар хийж буй ажлыг шуурхайлж, зарим бодит алхам хийхээр тогтлоо. 

Ерөнхий сайд уул уурхай, эрчим хүч, боловсрол зэрэг салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Элчин сайд Атул Малхари Готсурве газрын тос боловсруулах үйлдвэр нь хоёр орны стратегийн түншлэлийн хүрээнд хамгийн чухал төсөл болохыг онцолж, уг үйлдвэрийг аль болох эрт ашиглалтад хүлээлгэн өгөхөөр талууд идэвхтэй ажиллаж байгааг дурдлаа.

2025 онд Монгол Улс, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна