Х.Нямбаатар: Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаад шалгуулах хэрэгтэй

ALs
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдлаа. 


Энэ талаар Засаг даргын хэвлэл мэдээллийн албаар дамжуулан өчигдөр тодруулсан боловч хариу өгөөгүй. Харин тэрбээр өөрийн цахим хуудаснаа дараах тайлбар бичжээ. 


Х.Нямбаатар, "Хятадын" тавиул гэж хэдэн өдөр гүтгэсэн. Гартаа хутга барьчихсан байгаа зураг эвлүүлсэн байсан. Үндэсний хороо, Засгийн газрын тогтоол, УИХ-ын тогтоол батлагдахаар Х.Нямбаатар хулгай хийж байна гэнэ. Шүүхээр таслагдаж, хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдсан ялтан гүтгэж дайрна. Эх орноосоо оргон зайлсан хүчирхийлэгч нөхөр гүтгэж доромжилно. 


Өнөөдөр бас нэг сэтгүүлч мэдэн будилсан өнгө аястай худал мэдээлэл тарааж байна. Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаж ирээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Иргэд, олон нийт нүдтэй дээ. Миний бие эрүүл саруул ажлаа хийгээд байж байна гэдгээ хэлье гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна