Румынчууд Трампын бодлогыг дэмжигч бус Европ төвт үзэлтэй нэгнийг ерөнхийлөгчөөрөө сонголоо

ALs
2025 оны 5-р сарын 19 -нд

Румыны ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, Европ төвч үзэлтэй Никушор Дан ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Жорж Симион нь Трампын бодлогыг дэмжигч нэгэн аж.

Европын холбоо болон НАТО-ийн гишүүн орон болох Румын 19 сая хүн амтай. Никушор Дан нийт сонгогчдын 54 хувийн саналыг авснаар ялалт байгуулав.

Өдгөө 55 настай тэрбээр математикч мэргэжилтэй бөгөөд сонгуулийн өмнөх рэйтингээр өрсөлдөгчөөсөө доогуур байсаар ирсэн ч сүүлийн мөчид ялалт байгуулсан нь гэнэтийн үйл явдал болжээ.

Түүний өрсөлдөгч Жорж Симион үндсэрхэг, барууны үзэлтэй нэгэн бөгөөд Трампын бодлогоос санаа авч, Румыныг удирдана хэмээн амлалт өгсөн юм.Трампын бодлогыг дэмжигч Жорж Симион.Трампын бодлогыг дэмжигч Жорж Симион.Даны хувьд авлигыг таслан зогсоох, Украиныг дэмжих, Европын холбоо болон НАТО-д үлдэнэ гэж кампанит ажлаа явуулсан байна.

Энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхээс хамгийн өндөр ирцтэй сонгууль болсноороо онцлог аж. Даныг ялалт байгуулсны дараа түүний дэмжигчид нь “Румын ОХУ-ынх биш” хэмээн уухайлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Румыны шинэ ерөнхийлөгчид баяр хүргэж, “Румын шиг найдвартай түнш байх нь чухал” хэмээн цахим сүлжээндээ нийтэлсэн байна.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна