Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болжээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны “Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай” 08 дугаар тогтоолын дагуу 2025 онд 5.07 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан. Харин 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дахин 2.42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахаар шийдвэрлэв.
Цаашид 85.95 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна