“Туулын урсгал шөнөдөө сайхан” хэмээх уран бүтээлээрээ олноо танигдсан нэрт дуучин, Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны хөшөөг олон нийтийн хандиваар босгож, өнөөдөр (2025.07.28)-нд Ойрад театрын гадна сүндэрлүүллээ.
Тэрбээр Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул иргэн бөгөөд Увс аймгийн түүхт 100 жилийг ойг тохиолдуулан түүний хөшөөг босгож буй юм.
Хөшөөний нээлтэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Э.Болормаа, М.Мандхай, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хөшөөг санаачлагч Б.Баасандорж, Увс аймгийн удирдлагууд, Их аварга С.Мөнхбат болон нутгийн иргэд оролцлоо.
Энэхүү хөшөөг Дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг урласан уран барималч Г.Түмэнчулуун урласан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна