"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 371.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

ALs
Даваа, 11:02 минут

Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Тухайлбал 371.2 мянган тонн нүүрс борлуулсны 288.0 мянган тонныг нь буюу 78%-ийг нь 1/3 коксжих нүүрсний борлуулалт, 64.0 мянган тонныг нь буюу 17%-ийг нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 5%-ийг нь баяжуулсан бүтээгдэхүүний борлуулалт тус тус бүрдүүлсэн байна.

Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсний үнэ 66.0-74.4 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ 46 ам.долларт, баяжуулсан коксжих нүүрсний үнэ 122.9 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэмийн хугацаанд  34 удаагийн арилжаагаар 144.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.43 сая тонн нүүрс борлуулаад байгаагаас 15%-ийг нь буюу 371.2 мянган тонныг нь энэ долоо хоногт борлуулсан үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна