АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 12 орны иргэдийн АНУ-д нэвтрэхийг нь хориглосон захирамжид гарын үсэг зурлаа. Тэдгээр 12 улс нь
Түүнчлэн Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леоне, Того, Туркменистан, Венесуэл гэсэн долоон орны иргэдэд хэсэгчлэн зорчих хязгаарлалт тогтоосон байна.
Цагаан ордноос дээрх шийдвэрийг “үндэслэлтэй” хэмээн тодорхойлоод “Америкчуудыг гаднын аюултай этгээдүүдээс хамгаалах” зорилготой гэв.
Трампын хувьд өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2017 онд мөн зарим улсын иргэдийг нэвтрэхийг хориглосон захирамжид гарын үсэг зурж байсан.
Түүний уг захирамжийг хэд хэдэн удаа өөрчилсний эцэст 2018 онд Дээд шүүхээс баталж байв. Харин 2021 онд Жо Байден ерөнхийлөгчийн суудалд очмогцоо уг хоригийг цуцалсан юм.
Энэ талаар Трамп "Аюултай бүс нутгаас ирсэн этгээдүүдийн үйлдсэн террорист халдлагууд ар араасаа гарсаар байна" хэмээгээд АНУ-д олон сая хууль бус цагаач орж ирсэнд Байдены "нээлттэй бодлого"-ыг буруутгажээ
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна