Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
Тэмцээнд манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй таван дасгалжуулагчийн удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялжээ. Б.Хулан дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон нь энэ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна