Хотын дарга Х.Нямбаатар доорх зургийг өөрийн цахим сүлжээнд нийтлээд, "Дарь эхийн зам ус тогтсон, явган зам шинэчлэх шаардлагатай, бордюр солих шаардлагатай харагдаж байна.
2024 оны 6 сараас эхлэн УБ хотын явган замыг шинэчлэх засварлах ажлын тэндэрүүдийг зарлаж ирсэн. Өнөөдрийг хүртэл 11 удаа зарлаад тендерт оролцох ААН байхгүй ажлууд ч байна.
Дарь эхийн замын ус зайлуулах хоолойг өргөтгөж шинэчлэх ажил хийгдэж байна. Явган зам, бордюрын ажлын тендерт шалгарсан монгол компани ажлаа хийж байхад нэг дөвчигнөсөн нөхөр очиж ажилчдын амруу микрофон гозолжуулж айлгаж ичээгээд явж байх юм. Тэр ажил авсан ААН гаднын ажилчнаар ажлаа хийлгэж байгаа юм байна. Ажиллах хүн олдохгүй аргаа бараад гаднын хүн ажиллуулж байгаа байлгүй. Гэтэл Нямбаатар чи Хятадуудад ажил өглөө гээд орилж байх юм.
Хуучирсан явган зам, эмтэрсэн бордюр шинэчлэх солих ажил үргэлжилнэ. Энэ жил УБ хотод нийт 15 байршилд 186.839 м2 явган замыг шинэчилнэ.
Таван шараас офицеруудын ордон хүртэл, Бага тойруу, Их тойруу, Дөлгөөн нуураас Зайсангийн гүүр хүртэл, 4р дэлгүүрээс Маршлын гүүр хүртэл 2 талдаа манай цаг уур нөхцөлд таарсан хийцлэлтэй, хальтардаггүй жигд боржин чулуун замтай болно.
Энхтайваны өргөн чөлөө дагуух хуучирсан өнгөт хавтангуудыг шинэчилж, ус тогтдог хэсгүүдийг тэгшилж засна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна