Зэвсэгт хүчний алба хаагчдаас бүрдсэн баг 99 хоногт 5000 км туулахаар гүйж байна

ALs
7 цагийн өмнө

авар хэдийн эхэлсэн ч зарим нутгаар салхитай, жиндүүхэн буй. Энэ үед Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг нар цэргийн алба хаагчдын багийн хамтаар 99 хоногт 5000 км туулахаар гүйж байна.

Тэд Алтай таван богдоос гараагаа эхлүүлснээс хойш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулжээ. Одоогоор Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын төвтэй ойрхон гүйж явааг “Таван цэг” багийн эмч дэслэгч Б.Золбоо (123) бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ дурдсан байна.

Гүйсээр 29 хонож буй тэд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 1300 км зам туулжээ. “Таван цэг” багийнхан төлөвлөгөөний дагуу энэ сарын 1-ний өдрийн үдээс хойших гүйлтээрээ Өвөрхангай аймгийн Арвайхээр хот орох аж.

Хайрхандулаан сум нь хангай, хээр хосолсон нутаг бөгөөд Өвөрхангай аймгийн нутгийн баруун хэсэгт байрладаг, Улаанбаатар хотоос 503 км, аймгийн төвөөс 75 км зайтай.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний төв хэвлэл "Соёмбо редакц"


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна