Баянбүрдийн тойргоос Долоон буудал хүртэлх явган хүний зам дагуу мод тарина

ALs
Өчигдөр, 10:28 минут

Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойргоос Долоон буудал хүртэлх явган хүний замыг ирэх долдугаар сараас өмнө тохижуулж ногоон байгууламжтай болгоно.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн тойргоос хойш Долоон буудал хүртэлх явган хүний замыг үерийн далан болон автозамаас Нарс, Хайлаас модоор тусгаарлан ногоон байгууламж бий болгох ажлыг эхлүүлжээ. Явган замын хоёр талыг хамарсан моджуулалт, ногоон байгууламжийн ажлыг ирэх долдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна.

Энэ онд Чингэлтэй дүүрэг 200,000 гаруй модыг дүүргийн нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн талбайд тарина гэлээ. Дүүргийн зүгээс хотын төвийн ногоон байгууламжид анхаарахаас гадна гэр хорооллын бүсийг моджуулах, ногоон байгууламж олноор бий болгох тал дээр анхаарах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна