Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Солонгос улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим, нэгдсэн удирдлагыг бий болгох төслийн нээлт боллоо. Уг төслийг БНСУ -ын Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагаас (ODA) үзүүлж буй тусламжийн хүрээнд тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны (ГДБТЯ) дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зам, тээврийн яамтай гэрээ байгуулан урьдчилан тооцоолсон төсвийн дагуу 2024-2028 он буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн буюу KICT, Монгол улсаас хүлээн авагч байгууллагаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд
Уг төслийн зорилго нь К-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоог бий болгож авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад төслийн зорилго чиглэгдэх юм.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна