Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст оюуны спортын ач холбогдлыг таниулах зорилгоор НЗДТГ болон “Түшээ Бэрс” ТББ хамтран“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 650 орчим шатарчин бүртгүүлээд байна.
“Нүүдэл 999” анхдугаар тэмцээн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт болно. Шатар сонирхогч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна