United Airlines Монгол руу нислэг үйлдэх, АНУ-ын анхны компани болно

ALs
2025 оны 2-р сарын 07 -нд

АНУ-ын United Airlines компани ирэх тавдугаар сараас эхлэн Монгол руу нисэх болсноо өнгөрсөн сарын 16-нд мэдэгдсэн.

Тэд тавдугаар сарын 1-нээс эхлэн Токио-Улаанбаатарын хооронд үйлдэх нислэгийн захиалгаа авч эхэлжээ. Энэ чиглэлд долоо хоногт гурван өдөр нисэх бөгөөд Боинг737-800 агаарын хөлгөөр ниснэ.

Ингэснээр United Airlines компани Монголчуудад үйлчлэх, АНУ-ын анхны авиа компани болж байна.

Нислэгийн мэдээлэлUA007 NRT1630 – 2055UBN 738 247 UA006 UBN0955 – 1545NRT 738 135

АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлдэхээр өнгөрсөн оноос бэлтгэл ажил эхэлсэн. Одоогоор шууд нислэг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна