Сэтгэцийн эмч М.Далайцэрэн
Зүүдний тухай: Зүүд бол эрт дээр үеэс эхлэн хүн төрөлхтөний таньж мэдэхийг хүссэн оньсого тааврын нэг билээ. Хүн яагаад зүүдлэдэг вэ? , зүүдний цаана ямар нэгэн утга учир байдаг уу? , өмнө нь огт харж сонсоогүй зүйлээ зүүдлэх боломжтой юу? гэх мэт маш олон асуултууд таньд төрж байж болох юм.
✅Зүүдний тухай анхны онолыг үндэслэлтэйгээр дэвшүүлсэн хүн бол Сэтгэл судлалын эцэг гэгдэх З.Фрейд билээ. "Зүүдний тайлал" гэх номоо 1899 онд бичиж дуусгасан ч, шинэ зууны эхлэл хэмээн бэлгэдэж 1900 онд хэвлүүлсэн байдаг. Фрейдийн тайлбарласнаар зүүд бол ухамсаргүйд нэвтрэх цор ганц гарц гэж үзжээ. Зүүд бол ухамсаргүйд үүссэн будлиан нь "Симбол-Бэлэг тэмдэг"-ээр илэрч гарч байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл бэлэг тэмдэг буюу Симболийн учрыг олсноор зүүдний цаад учрыг олно гэж үзсэн байна.
✅Үүний дараа нойр судлаачид болох Hobson болон McCarley нар (1977) "Activation-Synthesis theory"-оо боловсруулсан байна. Зүүд нь тархийг амраах үүрэгтэй ба ой санамж дурсамжыг цэгцэлдэг гэж үзжээ.
✅Мөн бид ид шид, фантаз агуулгатай зүүд зүүдлэх нь REM нойр буюу гүн унталтын үед зүүдэлдэг бол non-REM унталтын үед илүү бодит зүйл зүүдэлдэг байна.
✅Бидний сайн мэдэх "Alice and wonderland" киног зохиолч нь зүүдэлснийхээ дараа зохиолынхоо гол санааг авсан гэдэг.
✅Нэрт эрдэмтэн Менделеев учрыг нь олохгүй байсан үелэх системээ зүүдэндээ хараад өглөө нь бичиж тэмдэглэж гайхалтай нээлтээ хийсэн байдаг.Зүүдний тухай: Зүүд бол эрт дээр үеэс эхлэн хүн төрөлхтөний таньж мэдэхийг хүссэн оньсого тааврын нэг билээ. Хүн яагаад зүүдлэдэг вэ? , зүүдний цаана ямар нэгэн утга учир байдаг уу? , өмнө нь огт харж сонсоогүй зүйлээ зүүдлэх боломжтой юу? гэх мэт маш олон асуултууд таньд төрж байж болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.6
Сайхан мэдээлэл бна эмчдээ амжилт хүсье
Хариулах103.141.250.4
Ач холбогдолтой мэдээлэл биш байна. хүмүүсийн онолыг copy past хийхийг нийтлэл гэхгүй
Хариулах66.181.186.114
Онол дээр тулгуурлаж практикт ашигладаг одоо цагт нойрны эмгэгтэй хүмүүс их болсон тиймээс хүн бүр анхан шатны сэтгэлзүйн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэсэн үүднээс оруулсан болов уу
202.9.46.110
Сайн эмч шүү амжилт хүсье
Хариулах202.9.46.13
мундаг эмч залуу шүү
Хариулах