ОХУ-ын Ханты Мансийск хотод арванхоёрдугаар сарын 1-7-нд болсон боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын 22 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас долоон тамирчин оролцож, нийтдээ хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлага дор оролцсон тамирчдаас 67 кг-ын жинд Т.Энхтөр, 60 кг-ын жинд Д.Ганболд нар мөнгөн медаль хүртсэн бол 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр нар хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнээс манай улс 2001 онд анх хүртэл медаль хүртэж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна