2023 ОНЫ IV УЛИРЛЫН C ЗӨВШӨӨРӨЛ

ALs
2023 оны 9-р сарын 19 -нд

Гашуунсухайт, Ханги хилийн боомтоор 2023 оны IV улиралд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг дараах зарчмаар олгоно.

  1.  Тээвэрлэгч хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
  •  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2023.09.30-ны өдрөөс өмнө “Автотээврийн хариуцлагын гэрээ” байгуулсан байх,
  •  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Тээврийн нэгдсэн системээр 2023 оны IV улирлын “С” зөвшөөрлийн хүсэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д илгээсэн байх.

    2. Хугацаа:

  • Хүсэлт хүлээн авах хугацаа: 2023.09.20-ны өдрийн 00:00 цагаас 2023.09.30-ны өдрийн 24:00 цаг хүртэл;
  • Баталгаажуулалт хийж хэвлэх хугацаа: 2023.10.01-ны өдрийн 07:30 цагаас 2023.10.10-ны өдрийн 16:30 цаг хүртэл;
  • БНХАУ талд баталгаажуулалт хийлгэх хугацаа: 2023.10.01-ний өдрийн 08:00 цагаас 2023.10.14-ны өдрийн 20:00 цаг хүртэл;

    3. Хүсэлт илгээх холбоос:

    4. Анхааруулга:

1. Дээр дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүсэлт хүлээн авах, баталгаажуулалт хийх боломжгүйг анхаарна уу!

2. 2023 оны III улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нээлттэй, цахимаар, хил нөхцөлөөр арилжаалсан нүүрсний тендерийн хоёр дахь шатны шалгаруулалтад оролцож, шалгарсан боловч тухайн компанийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ байгуулаагүй эсвэл гэрээ байгуулсан ч гэрээний үүргийг биелүүлээгүй компаниудад IV улиралд хувь тэнцүүлэн “С” зөвшөөрөл олгохгүй.

3. “С” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр дундын тээвэрлэлт гүйцэтгэхгүй.

4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгох “С” зөвшөөрлийн бичгээр бусад хуулийн этгээдийн ачаа тээвэрлэхийг хориглоно.

Жич: Нээлттэй, цахимаар, хил нөхцөлөөр арилжаалсан нүүрсний тендерийн ерөнхий гэрээний хоёр дахь шатны шалгаруулалтад оролцож, шалгарсан компанийн хувьд бусад уухайн олгосон зөвшөөрлийн хугацаа дуусах хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ачааг тээвэрлэхийг зөвшөөрч болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна