"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 20 багц буюу 128 мянган 1/3 коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Арилжаанд 7 оролцогч оролцож, үнэ 12.3 ам.доллароор буюу 19.5% өсөж 75.5 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, тээврийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, салбар дундын уялдааг сайжруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна