Б.Чойжилсүрэн: Маргаашнаас эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлана

ALs
2023 оны 12-р сарын 13 -нд

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,  2023 оны 12-р сарын 12-ны 16.00 цагт ОХУ-ын Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч тал мэдээлэл ирүүлсэн. Одоо 345 МВт хүртэл эрчим хүч нийлүүлж байсан. Гэтэл эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан 150 МВт-аас дээш өгч чадахгүй болсноо мэдэгдсэн. 

Хоёр улсын гэрээний нөхцөлөөр ОХУ өөрөө эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай тулд мэдэгдээд, цахим эрчим хүчийг нийлүүлэх цагийн хязгаарын урьдчилан тохирдог журамтай сүүлийн арваад жил явж ирсэн. Энэ заалтын дагуу өчигдрөөс эхлэн эрчим хүчний нийлүүлэлтийг 150 МВт-аас дээш гаргаж чадахгүй гэж мэдэгдлээ. 

Манай талаас нөхцөл байдлын газар дээрээс тодруулахаар манай яамнаас Ажлын хэсэг явсан. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна