Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хүйтний эрч чангарна.
Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градус, 14-ний пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.
Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах тул өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна