Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

ALs
2024 оны 3-р сарын 13 -нд

Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулах болжээ.

Тэтгэлэг горилогчдоос ирүүлсэн бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2023 оны 5-р сарын 20 ноос 30 ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2023 оны 6-р сарын 7- ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ. Тэтгэлгийн материалыг тавдугаар сарын 3-ны дотор дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлэх аж.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх;
  • Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
  • Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
  • Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурж байгаагүй байх.

Англи хэлний мэдлэг:

  • TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

  • DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин
  • DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
  • TCF –н диплом B2 -с дээш болон нэмэлт шалгалтын диплом;
  • Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Монгол, Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ.

  • Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх ;
  • Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сар бүр 860 евроны мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах;
  • Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ;
  • Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах;
  • Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах;
  • Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх;
  • Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх;
  • Франц улс дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.

Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэж мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна