Дэлхийн хамгийн өндөрлөг Эверест уулын ноён оргил 8848 метрийн өндөрт Монголын уулчин ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг нар өчигдөр /2025.05.18/ өглөө гарлаа. Тэд дөрөвдүгээр сарын 13-ны Түвдийг зорьсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр амжилттай оргилдож, Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монгол Улсын 15, 16 дахь уулчин болж байна. Фотог уулчин Б.Батхишигийн фэйсбүүкээсОУХМ Б.Батхишиг хорт хавдар өвчнийг даван туулж эмчилгээгээ бүрэн дуусгасан ба цас, мөсөн дундуур байгаль цаг уурын хамгийн хатуу ширүүн, хүнд хэцүүг даван туулан дэлхийн дээвэрт гарч, хорт хавдар өвчнийг даван туулж эрүүл болсноо зарлах зорилго тээн энэхүү аяллыг хийсэн юм. Тэрбээр Эверестийн оргилд гарч зорилгодоо хүрснээр энэ өвчин эдгэрдэг, сэтгэлээр унаж шантралгүй эмчилгээгээ үргэлжлүүлж, давхар биедээ тохирсон спорт болон бусад сонирхлоо хөгжүүлж идэвхтэй амьдрахыг уриалж буй юм.
Уулчин Б.Батхишигийн эмчилгээнийхээ зэрэгцээ спортоор хичээллэж, хүнд өвчинтэйгээ тэмцэж давсан түүхээс хуваалцсан “Эверест намайг дуудаж байх шиг санагддаг“ нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.Дэлхийн дээвэр Эверестийн оргилд манай улсаас:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна