Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин улсад айлчилж байна

ALs
5 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн урилгаар энэ сарын 18-20-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1984 оноос хойш буюу 41 жилийн дараа Бүгд Найрамдах Филиппин Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч, Сенатын Ерөнхийлөгч нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-той албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргана.

Энэхүү айлчлалын гол зорилго АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна