83.9 мянган тээврийн хэрэгсэл, 305 мянган зорчигч нэвтэрчээ

Отгоо
2020 оны 3-р сарын 04 -нд

Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу 03.03-ны өглөөний 06:00 цагаас 03.04-ний өглөөний 09:00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч зорчих хөдөлгөөнд оролцжээ. Үүнээс, орон нутгийн хяналтын товчоодоор 32.8 тээврийн хэрэгсэл, 125.8 мянган зорчигч гарч, 17.9 мянган тээврийн хэрэгсэл, 68.6 мянган зорчигч орсон байна.

 Энэ хугацаанд хяналтын постуудад Мэргэжлийн хяналтын байгууллагын 166 албан хаагч ажиллаж, “Зорчигчийн асуумжийн хуудас” тараан, зорчигчдоор бөглүүлэн хураан авч, ачаа тээшинд шалгалт хийлээ.

Нийтэлсэн: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна