Коронавирусийн халдвар авсан таван хүн эдгэрсэн бөгөөд ХӨСҮТ-өөс гарч дараагийн тусгаарлалтад шилжжээ. Тавдугаар сарын 14-ний өдөр 381 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Тодруулбал Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст хийсэн эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын 98 тохиолдол батлагдсанаас 78 хүн эмчлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна