БНЭУ хотоос гарч буй хүмүүст хоол хүнс үнэгүй олгоно

ALs
2020 оны 5-р сарын 17 -нд

Энэтхэг улс "COVID-19" цар тахлын сөрөг нөлөөллийг хязгаарлах 266 тэрбум ам.доллаарын эдийн засгийн төлөвлөгөө зарласан. Үүнийхээ хүрээнд дотоодын цагаач ажилчдадаа хоол хүнс үнэгүй олгохоор болсон байна. Энэ төлөвлөгөөг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. 

Тус улсын Сангийн сайдын мэдэгдсэнээр 463 сая ам.долларын хүнсний хангамжийг 80 сая цагаачид олгох юм байна. Энэтхэгт цар тахлын нөлөөгөөр ажил орлогогүй болсон цагаач ажилчид хотоос гарч, тосгон суурингаа зорих нь нэмэгджээ. Учир нь хотын эдийн засгийн голыг нугалдаг албан бус хөдөлмөр эрхлэгчид хөл хорионд орж, өлсгөлөнд нэрвэгдэх вий гэсэн болгоомжлолын үүднээс тосгон суурин бараадахыг чармайж байгаа юм байна.

Тэдний олонх нь хоол ундгүйгээр тосгон суурин руу явган алхаж, үүнээс болж тус улсад иргэдийн уур бухимдал нэмэгджээ. Хөл хорионы улмаас Энэтэгт галт тэрэг болон автобусны үйлчилгээ зогссон ч хотоос гарах цагаачдын урсгалтай холбогдуулан зарим үйлчилгээг сэргээжээ.

Гэвч энэ нь олон мянган хүнд хүрэлцэхгүй, дээрээс нь зай барих журам мөрдөх боломжгүй байна. Ийм учраас Энэтхэгийн Сангийн сайд хотоос гарч байгаа иргэддээ аль ч тосгон сууринд очсон үйлчлэх хүнсний талон олгож байна.

Цаашид цагаач ажилчдыг Засгийн газрын санхүүжилтээр орон гэрээр хангах чиглэлд анхаарна гэж Сангийн сайд нь мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэг улс бага орлоготой иргэддээ чиглэсэн бэлэн мөнгө тараах, хоол хүнсний асуудлыг зохицуулахад 1.7 их ная рупи зарцуулахаа мэдэгдсэн юм. Гэвч Нарендра Модигийн Засгийн газар зарим газарт хангалттай хүрч ажиллахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд буй юм байна


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна