Ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ сарын 15-наас зохион байгуулах байсан газар олголтын ажлыг есдүгээр сарын нэгэнд эхлүүлэхээр болсон гэж Баян-Өндөр сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Орхон аймаг газар нутаг багатайгаас гадна шилжин суурьшигчид нь нэмэгдсэнээс болж сүүлийн жилүүдэд өрхийн хэрэгцээний газар хүссэн өргөдөл тус сумын ЗДТГ-т ихээр хуримтлагдсан юм. Иймд өргөдлүүдийг эрэмбэлж 2012 онд цугларсан хүсэлт буюу 1600-1900 дахь жагсаалтад байгаа өргөдлийг энэ удаа шийдвэрлэх зорилгоор энэ сарын 15 хүртэл бүртгэл баталгаажуулах ажлыг зохион байгуулжээ. Энэ онд Эрдэнэ, Яргуйт, Говил, Уртынгол болон Дэнж багт газар олгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна