Японд ковид-19 халдварын эсрэг биет илрүүлэх оношлуур хэрэглээнд нэвтэрлээ

ALs
2020 оны 5-р сарын 17 -нд

Япон Улсын Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг биет илрүүлэх хамгийн хурдан бөгөөд хэрэглэхэд энгийн оношлуурыг өнгөрсөн Лхагва гарагт баталсан. Өчигдөр Японы эмнэлгүүд шинээр гарган авсан хамгийн энгийн бөгөөд түргэн шуурхай вирусын эсрэг биет илрүүлдэг оношлуурыг хүлээн авсан байна.

Энэхүү оношлуур нь PCR шинжилгээтэй харьцуулахад маш энгийн бөгөөд ердөө 30 минутын дотор хариу нь гардагаараа онцлог. Оношлуурыг Япон Улсын 1300 орчим эрүүл мэндийн төвд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Шинжилгээ өгч байгаа иргэний хамраас авсан арчдасыг ашиглан шинжилгээ хийгдэнэ. Эхний ээлжинд халдвар өндөр тархсан Токио, Осака хотуудад их хэмжээгээр явуулж байгаа юм. Токиогийн Дэлхийн эрүүл мэнд, Анагаах ухааны үндэсний төв ч мөн оношлуурыг ашиглах эрх авчээ. Энэ төвийн халдварт өвчин судлалын хэлтсийн дарга Омагари Норио хэлэхдээ

“Коронавируст халдвар анх дэгдсэнээс хойш энэ төрлийн түргэн шуурхай хэрэглэхэд энгийн эсрэг биетийн оношлуур гарахыг тэсэн ядан хүлээж байсан”

хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Энэ нь эмч сувилагчдад ч ажлаа явуулахад ихээхэн амар болж байгааг тэрээр онцолсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна