Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.
Амьсгалын замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ.
Үүнд:
Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:
- Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,
– Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,
- Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх, Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.
Хэмжээ: насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна