“Фантастик продакшн”-ы залуус “Зура” шоуны шагналын 8 сая төгрөгийг УОК-т хандивлалаа

ALs
2020 оны 5-р сарын 18 -нд

“Фантастик продакшн” дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киногоо өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн тэд “Зура” нэртэй хөгжөөнт шоу нэвтрүүлгийг бүтээж, ялагчид 8 сая төгрөг амласан юм. Харин өнөөдөр “Зура” шоу нэвтрүүлгийн шагналын 8 сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгөв. Энэ үеэр жүжигчин Ж.Алтаншагай “Анх удаа УОК-т орж үзэж байна. Бүхний түрүүнд зогсож ард иргэдээ хамгаалдаг алба хаагчдад талархал илэрхийлье” хэмээгээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. “Зура” уран сайхны киноны нээлтийг кино театруудад хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан онлайнаар нээжээ.

БИЧЛЭГ:


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна