COVID-19-ийн мэдээлэл, зөвлөгөө авах “ШУУРХАЙ 119” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

ALs
2020 оны 5-р сарын 19 -нд

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран гадаадад байгаа иргэддээ COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүллээ.

Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгарч буй иргэд тус аппликэйшныг хэрэглэснээр цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм.

“Шуурхай 119” аппликэйшн татах холбоос:Android -  https://play.google.com/store/apps/details…iOS – https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна