Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой байдаг.
АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар авч дууссан байна.
Энэ талаар АТГ "Нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүллээ.
Цахим системд нийт 13 нам, 4 эвсэл, бие даагч нийт 698 нэр дэвшигчийн эрхийг үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нь мэдүүлгээ баталгаажуулсан.
51 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Нэр дэвшигчдийн ХОМ-ийг зургаадугаар сарын 2-ноос эхлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны сайтад нээлттэйгээр байршуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна