УОК, Эрүүл мэндийн яам коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангах зорилгоор “COVID-19 Шуурхай удирдлагын систем”-ийг нэвтрүүллээ.
Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болох юм. Түүнчлэн, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хөгжүүлж бэлэн болголоо. Тус системийг Интерактив компанийн хөгжүүлсэн Veritech ERP платформд суурилж богино хугацаанд туршиж, нэвтрүүлсэн юм. “Veritech ERP” платформ нь Монголын анхны бизнес процессын загварчлалд суурилсан платформ юм.
Энэхүү платформ Монголын мэдээллийн технологийн салбарын дараагийн түвшин болох програм хангамжийг хатуу код бичихгүй, програм зохиогч оролцохгүйгээр маш богино хугацаанд, хялбар зохион бүтээдэг онцлог давуу талтай бөгөөд энэхүү боломжийг ашиглан “COVID-19 Шуурхай удирдлагын мэдээллийн систем”-ийг хугацаанд хөгжүүлж, туршилт, нэвтрүүлэлтийг амжилттай хийлээ.
Уг систем нь гадаад улсаас эх орондоо ирж байгаа иргэдийн мэдээллийг бүртгэхээс эхлэн тусгаарлалт, тусгаарлах байр, гэрээр тусгаарлагдаж дуусах хүртэлх бүхий л процессыг загварчилсан бөгөөд эдгээр ажилд оролцож буй эмч нар, ашиглах эм, тоног төхөөрөмж, хэвтэх эмнэлгийг автоматаар тооцон хуваарилж халдварын үеийн онцгой нөхцөлд оновчтой, шуурхай мэдээллээр ажиллагааны нэгжүүдийг хангаж, салбар дундын цогц мэдээллийн систем болсноороо онцлог юм.
Систем нь дараах модулиудыг багтаажээ.
Эх сурвалж: ЭМЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна