Коронавируст халдвар: Эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөө
• Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх • Хүүхэддээ КОВИД-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах • Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах • Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх • Найз нөхөдтэйгээ цахимаар харилцах боломж олгох • Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих • Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх • Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх • Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна