Нийт 570 оюутан эх орондоо ирлээ

ALs
2020 оны 5-р сарын 28 -нд

 

Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо ирсэн бөгөөд Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотруу явуулж, 21хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна