Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна

ALs
2020 оны 5-р сарын 29 -нд

Ирэх долоо хоног буюу зургаадугаар сарын 1, 5-ны өдөр бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн даваа, баасан гарагт бүх нийтээр амрахаар таарч байгаа юм. Зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр, зургаадугаар сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож буй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.

УГ ХУУЛИЙН:

3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15. /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./ хэмээн заажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна