"COVID-19" халдварын эрсдэлийг тооцох үнэлгээг 21 аймагт хийв

Отгоо
2020 оны 3-р сарын 05 -нд

"COVID-19" халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийг тооцон үнэлэх аргачлалыг 21 аймагт хийв. 

Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хийв.

Үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймаг “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна.

Аймаг бүр үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна